Э.Халиунболд мэргэжлийн А зэрэглэлийн уралдаанд түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-02 13:06:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тяньжин хотноо болсон мото спортын олон улсын тэмцээнд Монголын тамирчин, ОУХМ Э.Халиунболд түрүүлж алтан медалийн эзнээр шалгарлаа.

Мэргэжлийн А зэрэглэлийн энэ тэмцээнд БНХАУ, Монгол, Япон, Казахстан, Иран, Францын баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.



Тэмцээний гол өрсөлдөөнийг Японы алдарт “Ямаха” багийн өндөр туршлагатай тамирчид улам ширүүн болгосон бөгөөд манай тамирчин Э.Халиунболд ур чадвараа харуулан уг уралдааны хоёр гараанд итгэл төгс түрүүлж чадсан байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ