Хятад, Энэтхэг харилцаагаа сайжруулахаар тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УХАНЬ. /Ройтерс/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахаар тохиролцлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Тус хоёр улсын удирдагчид баасан гарагт буюу өчигдөр Хятадын Хубэй мужийн төв Ухань хотод албан бус уулзалт хийх үеэрээ ийм тохиролцоонд хүрчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Си хэлэхдээ “Манай улс Энэтхэг улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Манай хоёр улс хамтран ажиллах нь дэлхий дахинд чухал ач холбогдолтой” гэжээ.
Харин Н.Моди хэлэхдээ “Өндөр дээд албан тушаалтнуудын байнгын харилцан айлчлал болоод стратегийн харилцаа холбоо нь манай хоёр улс хооорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тусална гэж би үзэж байна” гэсэн байна. Н.Моди энэ оны зургадугаар сард Хятадад дахин айлчлахаар төлөвлөөд байгаа аж. Худалдааны гол түншүүдийнх нь нэг учир Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг Энэтхэг улс эрмэлзэж байна.

Си Жиньпин хөдөө орон нутгийн хотод гадаадын удирдагчийг хүлээн авч уулзсаныг ажиглагчид “жир бусын алхам” гэж үзэж байна. Түүний энэ үйлдлийн ард АНУ-тай худалдааны харилцаа тааруу байгаатай холбоотойгоор Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлэх гэсэн “санаа” нуугдаж байж магадгүй гэж ажиглагчид хэллээ.
Өнгөрсөн онд хилийн маргаантай бүсэд Энэтхэг-Хятадын цэргүүд хоёр сарын хугацаанд сөргөлдсөний улмаас талуудын харилцаа хөндийрсөн билээ. Энэтхэг улс нь Хятадын “Бүс ба Зам” санаачлагаас мөн болгоомжилдог юм.
Г.Доржханд