Засаг дарга нэг жилийн ажлаа тайлагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 17:59:10

Дархан хотын байгуулагдсан өдөр ирэх сарын 17-нд тохиохтой холбогдуулж тус хотын төрийн өмчийн бүх аж ахуйн нэгжүүд төсвөөс хөрөнгө мөнгө зарахгүйгээр өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглаж байгууллагынхаа барилга байгууламжийн өнгө төрхийг засч сайжруулахыг аймгийн Засаг дарга С.Насанбат “Удирдах ажилтны зөвлөгөөн”-өөс үүрэг болгов.

Мөн уг өдрийн хүрээнд аймгийн Засаг дарга уламжлалын дагуу бүх сумдад очиж иргэдэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавих юм байна. “Аймгийн Засаг даргын тавих тайлан нь зөвхөн Засаг даргын тайлан төдий биш тус аймгийн төсөвт бүх байгуулагуудын нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан учраас аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын дарга нар сайн бэлтгэж оролцох ёстой” гэж аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат хэллээ. Мөн Аймгийн Засаг дарга хийсэн ажлаа бүх сумын бүх баг, ялангуяа алслагдсан гэр хорооллуудын иргэдэд тайлагнаж санал хүсэлтийг нь сонсох аж.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд