Ойрын жилд эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжлийг жагсаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-13 19:00:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сонгинохайрхан дүүргийн 104, 106,107 дугаар сургуулийн  ахлах ангийн  570 гаруй сурагч “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтад хамрав.     
Тус сургалтын  үеэр сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө өгөөд зогсохгүй Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдвээр мэдээлэл өгөв.
Дашрамд дурдахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байгааг тодотгосон байна.

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалтад:

1. Маркетингийн менежер
2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн
3. Өндөр зэрэглэлийн тогооч
4. Барилгын инженер
5. Авто барилгын инженер
6. Гоо сайхны мэс засалч
7. Уул уурхайн инженер
8. Архитектор
9. Геологич
10. Төслийн менежер

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх илүүдэлтэй мэргэжлийн жагсаалт:

11. 1.Хуульч
12. 2.Эдийн засагч
13. 3.Нягтлан бодогч, санхүү
14. 4.Түүхч, философич, улс төр судлаач
15. 5.Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:

1.Шүдний эмч
2. Сувилагч
3. Эм зүйч
4. Статистикч
5. Хиймэл шүдний эмч
6. Нойрсуулагч эмч
7. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн \
8. Эх барих эмч
9. Эрүү, нүүрний гажиг заслын эмч
10. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад  тэмдэглэжээ.

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтад зочлох боломжтой юм байна. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болох аж.
Холбоотой мэдээ