Дундын эзэмшлийн шугам хариуцах эзэнгүйгээс гэмтэж ус алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 17:56:25

Дархан сумын шинэ Дархан дахь “Хээтэй хороолол”-ын 5-ын гуравдугаар байрын шугамд гэмтэл гарчээ.

Гэмтлийн улмаас тус байрны нэг, хоёрдугаар орцны айл өрхийн халаалт, дулааныг түр хугацаанд тасалсан байна. Уг байрны оршин суугчид байрныхаа Сууц Өмчлөгчдийн холбооны даргаа ажил хийж чадаагүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлснөөс болж тус байрын дундын эзэмлийн шугам хоолой эзэнгүйдсэнээр шугамд нь гэмтэл гарч зоорины давхарт ус алджээ. Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Захирагчийн Ажлын албаны дарга Д.Батжаргал нар газар дээр нь очиж танилцав. Тус байрны СӨХ-ны мэдлийн тараах шугам болох 50 мм-ийн 6 метр урттай шугамыг даруй солих шаардлагатай гэж Дархан Дулааны сүлжээ хувьцаат компанийн инженер М.Ариунболд хэлсэн юм. Тэрбээр:-“Орон сууцны байр ус алдаж удаан үргэлжлэх буюу хоёр цагаас дээш хугацаанд байр хөлдөх аюултай” гэв.

Аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат нэн даруй мэргэжлийн байгууллага энэ гэмтлийг яаралтай засварлаж айл өрхийн халаалтыг хэвийн горимд шилжүүлж ажиллах үүрэг өгснөөр засварын ажлыг шуурхай хийж хэвийн байдалд нь орууллаа. 

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ