Үндэсний хөгжмийг зохиомжит зургаар дүрсэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-27 16:58:49

Фото сэтгүүлч, гэрэл зурагчин, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулгын "Хос эгшиг" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ.

Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 1994 оноос хойш гэрэл зураг авч эхлэн Монголд фото сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсэд зүтгэж яваа нэгэн юм.

Тус үзэсгэлэнд Монголын үндэсний хөгжмийг уран сайхны зохиомжит зургаар дүрсэлжээ.

Үзэсгэлэн 30 гаруй зураг, 27 төрлийн хөгжмийн зураг, хөгжмийн товч тайлбарыг багтаажээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ