АНУ Умард Солонгостой яриа хэлэлцээ хийнэ гэж Төрийн департамент мэдээллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-11 14:46:18
ВАШИНГТОН. /РИА Новости/. Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар АНУ Умард Солонгостой яриа хэлэлцээ хийнэ хэмээн тус улсын Төрийн Департамент мэдэгджээ.

“Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар АНУ Умард Солонгостой яриа хэлэлцээ хийнэ гэдгийг батлан мэдэгдэж байна. Энэ уулзалтыг зохион байгуулахад хэн оролцохтой холбоотой нарийн ширийн мэдээллийг одоогоор өгөх боломжгүй байна” хэмээн АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө АНУ болон Умард Солонгос улс АНУ-ын Тагнуулын төв газрын шугамаар шууд яриа хэлэлцээ хийнэ хэмээн өмнө нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.  

АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтыг Пхеньянд зохион байгуулахыг Умард Солонгос санал болгосон юм. Түүнчлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хийх боломжийг хэлэлцэж байгаа билээ. Мөн АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид хэд хэдэн удаа холбоо тогтоож, аль нэгэн гуравдагч улсад уулзсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ