ХКН-ын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Умард Солонгост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-11 10:50:55
БЭЭЖИН. /РИА Новости/. Умард Солонгост зохион байгуулагддаг “Дөрөвдүгээр сарын хавар” урлагийн их наадамд Хятадын уран бүтээлчдийн баг оролцож байгаатай холбоотойгоор БНХАУ-ын Коммунист намын /ХКН/-ын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн тэргүүн Сун Тао энэ сарын 13-нд Умард Солонгост айлчилна. Энэ тухай “Синьхуа” агентлагийн мэдээлснийг “Риа Новости” агентлаг уламжлав.  
 
Умард Солонгосчууд тус улсын удирдагч асан Ким Ир Сений мэндэлсэн өдрийг тохиолдуулан Улсын их баяр наадам болох “Нарны өдөр”-ийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-нд тэмдэглэдэг уламжлалтай. Энэ үеэр тус улсад “Дөрөвдүгээр сарын хавар” урлагийн их наадам болдог бөгөөд наадам долоо хоног үргэлжилдэг аж.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ