АНУ-тай яриа хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-10 14:33:44
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын хурлыг удирдан явуулж, АНУ-тай хийж магадгүй яриа хэлэлцээ хийгээд Умард болон Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт болохын өмнө хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун намынх нь гишүүдийн боловсруулсан байх ёстой стратегийн болон тактикийн асуудлуудыг хөндөхийн сацуу АНУ-тай хийж магадгүй уулзалтын талаар анх удаа дурджээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн дараа Умард болон Өмнөд Солонгосын талууд хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хийхээр тохиролцсон билээ. Энэ уулзалтын дараа Умард Солонгосын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж магадгүй юм. Ким Жөн Унтай ирэх сард юмуу 6 дугаар сарын эхээр уулзана гэж найдаж байгаагаа Д.Трамп өчигдөр мэдэгдсэн юм.  
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ