Улаанбаатарт 12-14 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-04-08 09:03:02
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурна шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 12-14 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 
Холбоотой мэдээ