Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумдад явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-06 10:44:34
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Зүүнбүрэн сумын ЗДТГ-ын удирдлагуудтай хамтран “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” зөвлөлгөөнийг энэ сарын 4-ний өдөр зохион байгуулжээ.
Зөвлөлгөөнд Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 137 сурагч, 46 эцэг эх, асран хамгаалагч нар болон тус сумын Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, холбогдох бусад албан тушаалтнууд оролцсон байна. Зөвлөлгөөнөөр сурагчдад “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье”, “Интернэт дэх эерэг хандлага”, эцэг эхчүүдэд “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, “Монгол Улсын Зөрчлийн тухай хууль ба эцэг эх”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хайрын таван хэл” сэдвээр сургалт, мэдээлэл хийсэн аж. Мөн тэдний санал хүсэлтийг хүлээн авчээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ