“Авьяаслаг Хэнтийчүүд”-ийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-26 17:44:30

Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн их наадмыг энэ сарын 27, 29-нд зохион байгуулна.

Энэхүү урлагийн их наадмыг эстрад дуу, нийтийн дуу, гоцлол бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, содон авьяас, Хэнтийн мисс зэрэг төрлөөр зохион байгуулах юм. Төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулах аж.

 Одоогоор урлагийн наадамд оролцохоор 18 сум, гурван тосгоны 200 гаруй залуус мэдүүлгээ өгчээ. Наадмыг Хэнтий аймгаас төрөн гарсан урлагийн алдартнууд шүүх бөгөөд ерөнхий шүүгчээр МУГЖ  Ц.Төвшинтөгс ажиллах юм.

Уралдааны хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид ирэх оны хоёрдугаар сар дуустал аймгийнхаа бүх сумдаар аялан тоглолт хийх эрхтэй болно.

Наадмыг дэмжин “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайван, Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн ЗДТГ 10 сая төгрөгөөр ивээн тэтгэхээр болжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ