Голланд сортын нарийн ногооны үрээр арвин ургац хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:03:52

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочид Голланд сортын нарийн ногооны үрийг туршилтаар тарьжээ. Тус үрээр тарьсан нарийн ногоо энэ жил маш сайн ургаж, ногоочид өндөр ургац хураан авчээ.

Тэдний энэхүү ажлын үр дүнг үзэсгэлэн худалдаанд зарж буй ногоонуудаас харж болох нь. Голланд сортын үрээр тарьсан нарийн ногооны бүтээгдэхүүний чанар улам сайжран өнгө үзэмжтэй болж байгаад ногоочид урамтай байгаагаа хэллээ. Мандалын ногоочид шинэхэн сортын үрээр тарьсан хүнсний нарийн ногоогоо шууд худалдаалахаас гадна төрөл бүрийн кимчи хийж, савлан худалдаалж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өөрийн аймагтаа ХАА-н чиглэлээр нэлээд хэдэн ажлыг зохион байгуулсны нэг нь энэ юм. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ