Согтууруулах ундаа болон түүгээр үйлчлэх цэгийн тоог багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 15:25:06

Хөвсгөл аймагт согтууруулах ундаа түүгээр үйлчлэх цэгийн тоог багасгахаар шинэчилсэн журмын төслийг боловсруулж байна.

Шинэ журмаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийг олгох, сунгахад бүрдүүлэх материал, аж ахуйн нэгжид тавигдах шаардлага, хүлээх үүрэг, хориглох зүйл, тавих хяналт, хүлээлгэх хариуцлагын  асуудалд өөрчлөлт оруулах юм. Журмын төслийг боловсруулахдаа иргэд аж ахуйн нэгж, хууль хяналтын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын саналыг авч байна.

Хөвсгөл аймагт гарч буй гэмт хэргийн зонхилох хувийг согтууруулах ундаа хэрэглэсэн үед, хэтрүүлэн уусан зэрэг нь нөлөөлж байгаа бөгөөд согтууруулах ундаа худалдан борлуулах цэгийн тоо нормативаас давсан тул тоог цөөлөх, архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор дээрх арга хэмжээг авч байгаа ажээ. 

Б.Гантуяа

Холбоотой мэдээ