АНУ-аас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-23 18:25:09
БЭЭЖИН./Синьхуа/ Хятад улс АНУ-аас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх бодолтой байна гэж БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

“Үндэсний аюулгүй байдал” уриан дор АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлэх алхам нь Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ удирдлага дор буй олон талт худалдааны системийг нурааж, олон улсын худалдааны дүрэм журмыг ноцтойгоор зөрчөөд байгаа бөгөөд уг алхам нь ДХБ-ын гишүүн улсуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Олон талт худалдааны дүрэм журмын хэрэгжилтийг хангахад манай улс хууль ёсны арга хэмжээ авах болон ДХБ-ын гишүүн улсуудтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн дээрх төлөөлөгч тэмдэглэсэн байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ