Ирэх онд сүрьеэгийн үзлэгт 15-аас дээш насныхны 50 хувийг хамруулах зорилт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний өдөр тохиох дэлхий нийтээр "Сүрьеэгийн эсрэг дуугарах, тэмцэх, сэргийлэх өдөр"-ийг тохиолдуудан Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын хамт олны брэнд ажил “Эрүүл, Сүрьеэгүй-Сэлэнгийн төлөө бид хамтдаа” аян Сайхан сумын Хөтөл хотод хүрэлцэн очлоо.
Тус хамт олон энэ сарын 22-25-ны өдрүүдэд халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг оношлогоог Сайхан сумын Хөтөл хотод зохион байгуулж байна. Тэд дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрөөр 500 хүнд “Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр-Эрүүл мэндийг нь хамгаална” уриан дор сүрьеэ өвчний талаарх эрүүл мэндийн сургалт сурталчилгааг хийхийн зэрэгцээ үзлэг оношлогоогоо ч хийх юм. Мөн үүний зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарынхан дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг угтан хийсэн ажлын үр дүнгээ энэ үеэр хэлэлцлээ. Тэд 2017 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн баталсан “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сүрьеэгээр өвдөгсөд, түүний хавьтал, эрсдэлт бүлгийн хүн амд тархвар судлалын тандалт, судалгааг хийн, сүрьеэ өвчний эрт илрүүлгийн үзлэгт, 95 хувийг, аймгийн хэмжээний ЕБС, цэцэрлэгийн багш ажилчдын 90 хувийг хамруулжээ. Мөн илэрсэн өвчлөлийг эмчилгээ, хяналтанд авч, 6 сарын дотор идэвхтэй илрүүлгийн үзлэгээр аймгийнхаа 15-аас дээш насны хүн амын 25 хувийг хамруулж чадсан байна.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарынхан ирэх онд үзлэгт хамрагдалтыг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг