Улсын онцгой комиссоос вакцин, ариутгалын бодис, хувцас, хэрэглэл шийдэж өгөхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-03-15 21:51:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт УОК-ын шуурхай бүлэг ирсэнтэй холбогдуулан нэн түрүүнд вакцин, ариутгалын бодис, хувцас, хэрэглэл, техник шаардлагатай байгааг шийдэж өгөхийг хүслээ. Мөн малчдын зориудаар устгасан малын нөхөн олговрыг олгох материалын бүрдлийг хийж дуусгаж Улсын онцгой комиссоор хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж, албан бичгийг хүргүүллээ.

 
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 07 тоот тушаалаар батлагдсан Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссыг хуралдуулж, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон юм. Шуурхай бүлэг шүлхий өвчин гарсан голомтын бүс нутагт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, устгалын ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа, сум орон нутагт тулгамдаж буй асуудал юу байна зэргийг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой иржээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ