“Марш тактик”-ийн тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Удахгүй болох Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах марш тактикийн тэмцээн эхэллээ. Уг тэмцээн нь аймгийн Засаг даргын нэрэмжит болон явагддаг юм.
Марш тактикийн тэмцээнд энэ жил Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт есөн тасаг оролцож байна. Тасаг тус бүр 11 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд гранат шидэх, гир өргөх, 10 км-ын гүйлтийн тэмцээнд өрсөлдөнө. 10 км-ын гүйлтийн явцад хөнөөлийн голомтод ажиллах, буудлага, үй олноор хөнөөх зэвсгээс эсэргүүцэн хамгаалах даалгаврыг гүйцэтгэх юм.
Тэмцээнийг зохион байгуулагч ЗДТГ-ын Цэргийн Штабын дарга, Хурандаа Г.Батсуурь хэлэхдээ “Марш тактикийн тэмцээн нь хүчний байгууллагын алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, харилцан суралцах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг иргэд олон нийтэд сурталчлах зорилготой” гэсэн юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд болсон Марш тактикийн тэмцээнд таван байгууллагын 12 тасаг оролцсоноос хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар I, II байр эзэлсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ