Математик болон нийгмийн хичээлээр сорилго шалгалт явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны холбоо, Нийслэлийн боловсролын газартай хамтран нийслэлийн есөн дүүргийн ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдын дунд элсэлтийн ерөнхий шалгалтын сорилго болгож математик болон нийгмийн хичээлээр шалгалт явуулахаар болжээ.
Шалгалт энэ сарын 17-25-ны хооронд болох бөгөөд уг шалгалтад орсноор элсэлтийн ерөнхий шалгалтын хариултын хуудастай ажиллаж сурах юм. Шалгалтад ороход ямар нэгэн хураамж төлөхгүй. Харин суралцаж буй сургууль дээрээ бүртгүүлэх аж.
Эцсийн дүнг тав хоногийн дараа зарлах бөгөөд амжилттай оролцсон оролцогчийг дотоодын их дээд сургуулиудад тэтгэлгээр элсэн суралцах бичгээр шагнах юм.

Д.Сарантуяа