Умард Солонгостой хэлэлцээр байгуулах нь дэлхий дахинд чухал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-11 11:20:33
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгостой хэлэлцээр байгуулах нь дэлхий дахинд чухал хэмээн үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  

“Умард Солонгостой хэлэлцээр байгуулвал дэлхий дахины хувьд тун сайн хэлэлцээр байх болно.  Хэлэлцээр явуулах өдөр болон газрыг тодорхой болгох хэрэгтэй” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай энэ оны тавдугаар сард багтан уулзахад бэлэн байгаа тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ. Харин өнгөрсөн баасан гарагт Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хумих зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хүртэл Д.Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалт болохгүй” гэсэн юм.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ