Засаг дарга А.Гылымхан NEAR-ын Гамшгаас сэргийлэх хорооны хуралд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-07 11:45:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият нар Япон Улсын Хёго мужид зохион байгуулагдаж байгаа “NEAR” буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Гамшгаас сэргийлэх хорооны XVI хуралд оролцож байна.

Хурлын явцад Хёго мужийн захиргааны Гамшгаас сэргийлэх бодлого, Азийн гамшгаас сэргийлэх төв (ADRC), Олон улсын сэргээн босголтыг дэмжих төв (IRP) зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, гишүүн орон нутгуудын төлөөллүүд өөрсдийн улс орны гамшиг, онцгой байдлын чиглэлийн онцлогийн талаар санал бодол, туршлагаа солилцох ажээ.

Гамшгаас сэргийлэх хороо нь 2002 онд байгуулагдсан бөгөөд Холбооны гишүүн орон нутгуудын онцгой байдлын мэргэжилтнүүдийн чадварыг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн гамшгаас үүдэлтэй хохирлыг багасгах зорилгоор уг хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ