Отроор яваа малчдын судалгааг гаргаж, хяналтын постуудыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-06 13:01:48
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж хил залгаа аймгуудад шүлхий өвчин нэмэгдэж буйтай холбогдуулан отроор өөр аймагт яваа малчдынхаа бүртгэл судалгааг дахин гаргаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постуудыг нэмэгдүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 31900 мал өөр аймгийн нутагт отроор хаваржиж байгаа гэнэ.
Мал төллөх цаг болсон тул малчид орон нутагтаа ирэх учраас шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж голомт бүхий нутгаас ирж буй малыг оруулахгүй байх, эрүүл тайван бүс нутагт оторлоод ирж буй малыг халдваргүйжүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргийг мэргэжлийн байгууллагуудад өглөө. Тус аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул сумын хил залгаа газруудад хяналтын 24 цагийн пост ажиллаж байгаа бөгөөд Завхан, Архангай аймгаас өвчин орж ирэх эрсдлийг бууруулах зорилгоор хил залгаа сумдад хяналтын пост нэмэгдүүлэн ажиллахаар боллоо.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ