Курдын зэвсэгт отрядууд Туркийн 59 цэргийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-04 16:50:54
МОСКВА. /ТАСС/. Сирийн хойд нутгийн Ражу тойрог болон түүний ойролцоох газарт Курдын “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ий отрядууд туркийн цэргүүдэд эсэргүүцэл үзүүлсээр байна. “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ний төлөөлөгч Бруск Хасекегийн “Firat” агентлагт мэдээлснээр, курдын зэвсэгт отрядууд Туркийн цэргүүд болон “Сирийн чөлөөт арми” бүлэглэлийн дайнчид болох 59 хүнийг хөнөөжээ.

1 дүгээр сарын 20-ноос Сирийн хойд нутагт явуулж эхэлсэн “Чидун жимсний модны мөчир” цэргийн ажиллагааныхаа хоёр дахь шатанд Туркийн цэргүүд энэ долоо хоногт оржээ. Энэ ажиллагааны хүрээнд Алеппо хотоос 65 км зайд орших Африн хотын засаг захиргааны төвийн ойролцоох томоохон суурин газруудыг  Курдын “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”-ний отрядуудаас цэвэрлэх зорилт тавиад байгаа юм.
 
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ