Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр эмэгтэйчүүдэд 11 ам.доллар олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-03 13:43:41
Москва. /Вести.Экономика/. 3 дугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын нэрийн өмнөөс Туркменистан эмэгтэйчүүдэд 40 манат буюу 11 ам.доллар олгоно хэмээн "Нейтральный Туркменистан" сонин мэдээлжээ.

Удахгүй болох эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан олгох уг мөнгийг төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудад ажилладаг бүх эмэгтэйд олгох юм байна. Түүнчлэн аспирантур, докторантаар сурч буй оюутан залуус, дунд сургуулийн сурагчдад төдийгүй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ч хамааралтай аж. 

Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр төрийн тэргүүний нэрийн өмнөөс эмэгтэйчүүдэд 40 манат бэлэглэдэг уламжлал Туркменистан улсын анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязовын үеэс эхэлжээ.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ