Улаан бурхан тархалттай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн бүх суманд улаан бурхан өвчнөөр өвчлөгсөд байгаа тухай аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн 16 хүүхдээс лабораторийн шинжилгээ авахад 13 нь улаан бурхантай гэж онош нь тогтоогдсон байна. Ялангуяа Улаанхус, Цэнгэл сумын нутагт илүү тархалттай тул эмчлэх, вакцинжуулах ажил давхар явагдаж байна. Голцуу агаараар дамжин, хүнээс хүнд халдварладаг, 9-10, 20 хоног далд байдалд байгаад мэдэгддэг энэ өвчнөөс вакцинжуулах аргаар урьдчилан сэргийлэх нь найдвартай болохыг эмч нар зөвлөж байна.
Ш.Айзаря