Хөвсгөл аймаг чиглэсэн хөдөлгөөнийг хориглоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-01 19:25:56
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч тус бүсээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоогүй байна.
Тус аймгийн Булган, Бугат суманд гарсан шүлхий өвчний голомтын бүс төв замтай ойрхон байгаа учир Орхон аймгаас Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант багийн төв хүртэлх замд тээврийн хэрэгслийг хорио цээр тогтоосон бүст зогсохыг хориглож, хүн буулгах, суулгах, түр зогсох үйлдэх хийлгэхгүй шууд зорчуулж байна.
Тиймээс ирэх амралтын өдрүүдэд болох Хөвсгөл нууран дээр болох “Хөх сувд-2018” мөсний баярт оролцох хүссэн зорчигч, жуулчид хорио цээрийн зохих дэглэм журмыг баримтлан Булган аймгийн нутгаар дайран өнгөрч болох юм.
-Замын хөдөлгөөний эрчим ирэх амралтын өдрүүдэд нэмэгдэх учраас замын постод ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх болно гэж ОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр хэлсэн юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ