Малчдын хүүхдэд дотуур байр зайлшгүй хэрэгтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль "Хүүхдийн хөгжил хамгаалалд бидний оролцоо" сэдэвт хүүхдийн чуулганыг зохион байгууллаа. Хүүхдүүдийн дунд үе тэнгийн дарамт шахалт, гэмт хэрэгт холбогдох, өртөх зэрэг олон тулгамдсан асуудал жил бүр нэмэгдсээр байгаа ба сурагчдын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай болж байгааг энэхүү чуулганаар хэлэлцэв.
Дөрөвдүгээр сургуульд энэ жил 1600 гаруй хүүхэд суралцаж байгаагаас 100 гаруй хүүхэд чуулганд оролцон үзэл бодлоо илэрхийллээ. Хүүхдийг гэмт хэрэгт өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг бууруулах, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар санал бодлоо илэрхийлж, золбин нохойг устгах, сургуулийн орчинд гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалтуудыг зохион байгуулах тухай хүсэлтийг орон нутгийн захиргаанд тавихаар болов. Мөн хөдөөгийн малчдын хүүхэд буюу эцэг эхээсээ хол хараа хяналтгүй орчинд амьдарч байгаа сурагчдад эрх ашиг, эрүүл мэндийг нь хохироосон асуудал багагүй гардаг тул дотуур байр барих шаардлагатай байгааг хэллээ. Сурагчид өөрсдийн зүгээс анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудтайгаа хамтран ажиллаж, бусаддаа эерэгээр нөлөөлөх, нийгэмд зөв хүн болон төлөвшихөд анхаарахаа амлав.
Тус сургуулиас “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй сургууль” болох зорилт тавьж, сурагчдынхаа эрх, хамгалал, хөгжлийн талаар тодорхой ажлуудыг хийнэ хэмээн тус сургуулийн захирал А.Очирбал хэллээ. “Багш айлчлал” хөтөлбөрийн хүрээнд багш нар сурагчдынхаа ар гэрээр явж, нарийвчилсан судалгааг хийж байгаа ба нэгдсэн дүн дээр үндэслэн төлөвлөгөө гаргах аж.

Б.Батчимэг