Ажилсаг гэр бүлийнхэн элс шуудайлж гэр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-01 12:58:03
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын мянгат малчин Н.Энхбаатар гэргий хоёр охиныхоо хамт элс шуудайлж монгол гэр барьжээ.
Ажилсаг гэр бүлийнхэн  эхлээд элс шуудайлж давтаж хэвэнд оруулж гэрийн хана мэт дугуй байдлаар өрж, дараа нь гадна дотор талаас нь шавардсан байна. Мөн гана талаас нь цагаан өнгийн барилгын замаскаар  будаж өнгө оруулжээ.
Говийн эрс тэс уур амьсгал, цаг агаарын хүнд нөхцөлд зохицсон, тун ажрахааргүй гэр бүтээжээ хэмээн нутгийн олон нь бахдан ярьжээ. Энхбаатарынх 1000 хол давсан малтай бөгөөд орон нутагтаа ажилсаг хөдөлмөрч байдлаараа үлгэр дуурайл болж яваа малчин аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ