"Лалын улс"-тай тэмцэх стратегийг АНУ дахин төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-08 15:39:48

ВАШИНГТОН. /Reuters/. Бэлтгэгдсэн босогчдын чадварыг сайжруулж, тагнуулын мэдээллийг нэмэгдүүлж, дайчдыг илүү аюулгүй бүс рүү шилжүүлэх арга замыг Пентагон хайх зэргээр Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх стратегиа АНУ дахин боловсруулж байна гэж тус улсын “New York Times” сонинд мэдээлжээ.

Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүмүүс л мэднэ гэж нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж мэдэгдсэнийг сонинд мэдээлсэн байна.

Мөн тэд бэлтгэгдсэн босогчдын бүлгийг томруулж Сири рүү, дотоод дэмжлэг илүү байгаа газар нутаг руу илгээхээр хэлэлцэж байна гэж сонинд мэдээлжээ.

АНУ-ын бэлтгэсэн 60 хүрэхгүй босогчоос бүрдсэн эхний бүлгийн зарим гишүүнийг ирээд долоо хонож байхад нь баривчиллаа гэж “Аль-Каида”-тай холбоотой “Нусра Фронт” бүлэглэл долдугаар сард мэдэгдсэн нь Сирийн сөрөг хүчний бие бүрэлдэхүүнийг хэдэн мянгаар нь бэлтгэх, зэвсэгжүүлэх АНУ-ын хүчин чармайлт үр дүнгүй болохыг харуулж буй юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд