Ж.Батзандан: "Эрдэнэт"-ийн 49, 51 хувьтай холбоотой луйврыг Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн асуудал болон Ерөнхий сайд асан С.Баярын захидал, Б.Хурцын нэхэмжлэлтэй шүүх хурлын шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбар мэдээлэл хийв.
Өнгөрөгч оны 12 дугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу "Нээлттэй сонсгол" зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Б.Хурц Ж.Батзанданг худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгч, уучлалт гуйхыг шаардсан. Баянзүрх дүүргийн шүүхээс "Ж.Батзандан нь Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Гэхдээ няцаалт хийх ёстой" гэсэн шийдвэр гарсан. Ж.Батзандан гишүүн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн, Нийслэлийн шүүхэд давж заалдаж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн юм. Тэрбээр "Шүүхийн шийдвэр нь хоёр үзүүртэй байна. Би уучлалт гуйхгүй, няцаалт ч хийхгүй. Б.Хурц нь хэдэн хамтрагчийн хамт Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлсан нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас би энэ асуудалд няцаалт хийхгүй. Түүнчлэн Б.Хурц, түүний ах дүүтэй холбоотой тамхины наймааны хэрэг зэрэг олон мэдээлэл надад бий. Үүнд би няцаалт хийвэл би өөрөө хууль зөрчсөн болно. Би авлигачдын шүүхэд итгэхгүй, ард түмний шүүхэд итгэнэ. Удахгүй авлигачдын шүүх татан буугдаж, ард түмний шүүх гарах болно" гэв.
Ерөнхий сайд асан С.Баяраас Ж.Батзандан гишүүнд хаягласан захидлын тухайд "С.Баяр гуай надад багагүй гомдсон захидал битүүний өдөр явуулсан байсан. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг "Жаст" компани Стандарт банкны барьцаанд тавьсан асуудалд С.Баяр оролцсон гэж хэлсэнтэй холбогдуулж намайг шүүхэд өгсөн. "Жаст"-ын "Стандарт" банктай байгуулсан гэрээ 2009 оны 7 дугаар сард, С.Баярыг Ерөнхий сайд байх үед хийгдсэн. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиа мэддэг хүн баймаар юм. Засгийн газар, Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн байгаа. "Эрдэнэт" дээр хууль зөрчигдөж байхад Ерөнхий сайд нь би мэдэхгүй гэж болох уу? Доод албан тушаалтнуудаа шууд томилсон хэрнээ надад хамаагүй гэж бултах ямар ч боломжгүй байхгүй. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа. Би АТГ, УЕПГ-ыг хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна. "Эрдэнэт"-ийн 49, 51 хувьтай холбоотой луйврыг Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой. "Эрдэнэт"-ийн луйвартай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгахыг шаардаж байна” гэлээ.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал