Стоунхенжийн ойролцоо хөшөө булагдсан байсныг олж илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
dorjkhand@montsame.mn
2015-09-08 15:29:32

ЛОНДОН. /KAZINFORM/. Стоунхенж чулуун балгасуудаас холгүй газраас олдсон томоохон бүхэл чулуунууд Их Британид шинэ чулуун зэвсгийн үед баригдсан хамгийн том чулуун хөшөөний нэг хэсэг байж магадгүй гэж археологчид үзэж байна.

 “Stonehenge Hidden Landscapes” төслийн багийнхан Брэдфордын их сургуульд зохион байгуулсан шинжлэх ухааны наадмын үеэр энэ олдворынхоо талаар зарлажээ.

4500 жилийн настай, 4.5 метр өндөр чулуунууд Даррингтоны хана буюу “суперхенж”-ээс доош 0.9144 метрээс, Стоунхенжээс гурав орчим км зайтай газраас олдсон байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд