“Хөсөгтөн” хамтлаг Зүүн Азийн орнуудаар аялан тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАрдын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид зүүн Азийн орноор болон Австрали улсаар аялан тоглолтоо энэ сарын 25-ны өдрөөс эхлэн хийхээр болжээ.
Алс холын нутагт эх орноо санагалзан ажиллаж амьдардаг Монголчуудаа үндэсний өв соёл, ардын урлагийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ сарын 25-нд Сингапурын Фуллертон зочид буудал, 27-нд Индонезийн Жакарта хотын Гран Мелиа зочид буудал, ирэх сарын 01-нд Австралийн Үндэсний их сургуулийн танхим, 02-нд Австралийн Сидней хотын Фактори театр, 04-нд Вьетнамын Ханой хотын театр, 09-нд Лаосын Үндэсний соёл урлагийн танхимд тус тус тоглох юм.
Аялан тоглолт ирэх сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор