Оросын кёрлингийн тамирчид медалиа буцааж өгнө

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-22 11:10:38
МОСКВА. /RT/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Александр Крушельницкий болон Анастасия Брызгалова нар медалиа буцааж өгнө гэж Оросын кёрлингийн холбооны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Валентина Паринова мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Шүүх ямар ч тохиолдолд медаль хасах шийдвэр гаргах байсан байх. Гэсэн хэдий ч сэргээшийн сорилоор мельдоний илэрсэн нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа учир медалийг бид буцаан өгнө” гэжээ.
 
Өнгөрсөн мягмар гарагт А.Крушельницкийгаас авсан сэргээшийн хоёр дахь сорилын хариу эерэг гарсан юм. Эхний сорилоор А.Крушельницкийн цусанд сэргээшийн төрөлд хамаарах “мельдоний” хэмээх бодис байгаа нь тогтоогдсон бол хоёр дахь сорилоор энэ нь нотлогдсон билээ. Тэрбээр сэргээшийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч сэргээш хэрэглэсэн хэргээр Спортын арбитрын шүүх хуралд суухаас татгалзаж байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ