"'Пёнчан-2018"-ын хаалтын ёслолд Д.Трампын охин оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-22 10:45:25
ВАШИНГТОН. /Ёнхап/. Энэ долоо хоногийн ням гарагт болох Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка оролцоно гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трампын зөвлөхүүдийн нэг Иванка болон Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс “Пёнчан-2018” олимпийн хаалтын ёслолд оролцох аж.

Иванка Трамп өчигдөр мэдэгдэл хийхдээ “АНУ-ыг төлөөлөн олимпийн хаалтын ёслолд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би АНУ-ын тамирчид болон энэ олимпод амжилттай оролцсон бүх тамирчинд баяр хүргэж, тэдэнтэй хамт баярыг нь тэмдэглэх болсондоо баяртай байна” гэжээ.

Иванка энэ баасан гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй үдийн зоог барих аж.

Г.Доржханд
Холбоотой мэдээ