Д.Трампыг АНУ-ын "хамгийн муу ерөнхийлөгч" гэж үнэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-21 14:49:12
ВАШИНГТОН. /Ройтерс/. Дональд Трамп бол АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч гэж улс төр судлаачид үзэж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

АНУ-ын төрийн тэргүүнүүдийг улс төр судлаач 170 хүний саналаар жагсаасан байна. Ингэхэд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп 100 онооноос 12.34 оноо авснаар жагсаалтад сүүл мушгисан байна. 

Харин АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрам Линкольн 95.03 оноогоор жагсаалтын нэгдүгээрт, анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон  92.59 оноогоор хоёрдугаарт бичигдсэн бол Д.Трампын өмнө АНУ-ыг удирдаж байсан Барак Обама 71.13 оноогоор жагсаалтын наймдугаарт орсон байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ