Хүний бие дээр нааж болох дэлгэц зохион бүтээжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-20 14:26:08
ТОКИО. /ТАСС/. Токиогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд хүний арьсан дээр нааж тогтоож болох хэт нимгэн, уян дэлгэц зохион бүтээжээ. Энэ тухай Японы телевизийн "Эн-Эйч-Кэй" суваг мэдээлсэн байна.  
 
Ердөө 1 мм-ийн зузаантай, бичил диодуудаас бүрдэх уг дэлгэц нь 6x10 см-ийн харьцаатай шархны наалтыг санагдуулна. Эрдэмтдийн ярьснаар, дэлгэцийг хүний гарын ар дээр наасан ч гэсэн биед ямар нэгэн таагүй байдал үүсгэхгүй гэнэ. Дэлгэцэн дээр мессеж уншиж болохоос гадна дүрс бичлэг үзэх боломжтой аж.
 
Судалгааны багийн ахлагч, профессор Такао Сомэй-гийн ярьснаар, ийм дэлгэцийг амьдрал ахуйд өргөнөөр нэвтрүүлснээр бүх насны хүмүүсийн хувьд мэдээлэл хүлээн авах боломж нэмэгдэх ажээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ