Сар шинийг баярыг угтан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-13 13:20:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо, "Монстрой-Эра" ХХК, "Файнноос" ХХК, "Next" фото студи, "Саян ТВ" зэрэг байгууллагуудтай хамтран 300 гаруй ахмадад өчигдөр хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг өглөө.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан,  Засаг дарга А.Гылымхан  нар оролцож ахмад буурлуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Тус аймгийн хувьд Цагаан сар, Наурыз баяруудыг угтан ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ