Цэргүүд тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 14:35:43

Дорнод аймгийн хилийн 0132-р ангид энэ оны 2-р ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн цэргүүд өнөөдөр тангараг өргөлөө. 

Тус хилийн отрядад хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгаас цэргийн насны залуус хугацаат цэргийн албанд татагдан ирж алба хаадаг уламжлалтай. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд хилийн 0132-р ангийн удирдлага, ХЦАХ-дын ар гэрийнхэн оролцсон юм. Энэхүү цэргийн тангарагийн баяртай давхцан Дорнод аймагт өнөөдөр Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн концерт болж байна. ХЦАХ-дын тангарагийн баяр, ар гэрийнхнийх нь уулзалтын үр дүнтэй өнгөрөөх зорилгоор тус ангийн удирдлага дээрх тоглолтыг үзүүлж сонирхуулсан байна. 

Дашрамд дуулгахад Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар цэргийн албанд татагдан ирсэн шинэхэн дайчдыг албанд нь дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтад хамруулж эх орондоо үнэнч зүтгэхийг сануулан ийнхүү тангараг өргөх ёслол зохион явуулдаг юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ