Аймгийн хэмжээнд 6650 гаруй малчин ноосны урамшуулал хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-06 17:38:26
 Увс /МОНЦАМЭ/. Сар шинийн өмнөхөн Увс аймгийн 6652 малчин ноосны урамшуулал хүртэх бөгөөд үүнд 1,5 тэрбум төгрөг зарцуулагдах аж.
Өнгөрсөн онд малчид 1562 тн хонь, тэмээний ноос бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан байна. Одоогоор аймгийн ХХААЖДҮГ-аас малчдын нэрсийг баталгаажуулан сумдад хүргүүлсний дагуу тухайн малчны дансанд урамшууллын мөнгө нь бодогдож ороход бэлэн болоод байгаа аж.
Ийнхүү малчид Сар шинийн өмнөхөн ноосны урамшууллаа хүртэx боломж бүрдээд байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ