Apple компани 1 тэрбум доллароор Хятадад өгөгдлийн төв барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-05 12:39:25
АСТАНА. /КАЗИНФОРМ/.  Apple компанийн Хятад дахь өгөгдлийн төвийн барилгын ажил энэ онд эхлэх ба тус төвийг 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Барилгын ажлын хуваарийн талаар Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжоу мужийн Харилцаа холбооны газар мэдээлсэн байна. Уг төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум доллар болох аж.
 
67 га талбайг эзлэн орших өгөгдлийн төв нь Гуйань гэдэг шинэ дүүрэгт байрлах ба Хятадын эх газарт iCloud үйлчилгээ үзүүлэх юм.
 
2 дугаар сарын 28-наас эхлэн Applе-ийн Хятад дахь түнш компани нь iCloud үйлчилгээг үзүүлж эхлэх аж. Өгөгдлийн төв ашиглалтад орохоос өмнө тус компани Хятадын цахилгаан холбооны томоохон операторуудаас түрээслэн авсан серверүүдийг ашиглах гэнэ.
 
Гүйжоу муж бол Хятадын хамгийн хөгжингүй бүс нутгуудын нэг бөгөөд цаг агаарын байдал, эрчим хүчний эх үүсвэр, сүлжээний дэд бүтцийнхээ ачаар их багтаамжтай өгөгдлийн салбарт анхдагч болжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ