НҮБ хориг тавьсан ч Умард Солонгос 200 сая орчим долларын ашигт малтмал экспортолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ашигт малтмалын экспортод нь хориг тавьсан хэдий ч Умард Солонгос өнгөрсөн онд бараг 200 сая ам.долларын ашигт малтмал экспортолсон байна гэж НҮБ-ын шинжээчид мэдэгдлээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
Умард Солонгосоос ашигт малтмал, тэдгээрийн дотор нүүрс экспортлохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн оны наймдугаар сард хориглосон билээ.
Харин НҮБ-ын Хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих хорооноос саяхан гаргасан тайланд дурдсанаар, Умард Солонгос өнгөрсөн онд Хятад, Орос, Малайз болон Вьетнам руу нүүрс голдуу ашигт малтмал экспортлон 196 сая ам.долларын орлого олсон байна. Умард Солонгос нүүрсний гарал үүслийг нуухын тулд гуравдагч улсуудаар дамжуулан нүүрсээ экспортолж байна гэж уг тайланд дурджээ.
Мөн Доминиканы далбаатай хөлөг онгоц Умард Солонгост бүртгэлтэй нэгэн хөлөг онгоцонд энэ сарын 20-нд боловсруулсан газрын тос нууцаар нийлүүлсэн гэж НҮБ-ын албаны хүмүүс мэдэгдсэн байна. Умард Солонгост газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн нийлүүлэхийг хязгаарлах тухай тогтоолуудыг НҮБ өнгөрсөн оны ес болон 12 дугаар сард баталсан юм.
Үүнээс гадна гадаад улс орнуудад суугаа Умард Солонгосын дипломатчид хууль бус зэвсгийн наймаа болон мөнгө угаахад оролцож байна гэж НҮБ-ын албаны хүмүүс мэдэгдээд, Умард Солонгост тавих хяналтаа чангатгахыг бүх улс оронд уриалжээ. Аюулгүйн Зөвлөлийн эх сурвалжийн мэдэгдсэнээр, НҮБ хориг арга хэмжээгээ чангатгах тусам Умард Солонгосын арга заль улам бүр нарийссаар байна.

Г.Доржханд