Туркийн зэвсэгт хүчин олон зуун террористыг устгажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-30 18:30:37
АНКАРА. /ТАСС/. Сирийн Африн хотод явуулж буй “Чидун жимсний модны мөчир” цэргийн ажиллагааы хүрээнд 557 террористыг устгасан тухайгаа Туркийн Зэвсэгт хүчний командлалаас мэдэгджээ.

Уг мэдэгдэлд “Чидун жимсний модны мөчир” ажиллагааны явцад өнгөрсөн долоо хоногт нийт 73 байг устгасан бөгөөд үүний дунд “Ардын өөрийгөө хамгаалах хүчин”, “Курдын ажилчны нам”, “Ардчилсан холбоо” нам болон хэт даврагсдын “Лалын улс” бүлэглэлийн отрядуудын террористуудын галт хэрэгслийн агуулах, хоргодох байр болон зэвсэгт нэгжүүдийн байрлалууд байсан” гэжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ