11 дүгээр сарын 21-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09:00. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн Төрийн ордны “Б” танхимд болно.
11:00. Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулж буй спортын тэмцээний нээлт Батлан хамгаалахын яамны ард байрлах "Алдар" спорт хорооны зааланд болно.
12:00. Монголын Америкт төгсөгчдийн Үндэсний бага хурал "Сайн дурын үйл ажиллагаа" сэдвийн дор Туушин (Best Western) зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно.
12:00. "Бид Баянголчууд" урлагийн их наадмын гала тоглолт Улаанбаатар паласт эхэлж, оны ялагчдаа тодруулна.