АН-ын Бодлогын зөвлөлийн гишүүдийг батламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас байгуулсан 16 Бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүдийг өнөөдөр тус намын дарга дарга С.Эрдэнэ батламжилж, хамтран ажиллах гэрээ байгуулав.
Яамдын чиг үүргийн дагуу байгуулагдсан эдгээр зөвлөл нь улс орны нийгэм, эдийн засаг, хөгжлийн ойрын, дунд, урт хугацааны стратегийг тодорхойлж, Ардчилсан намын бодлогын байр суурийг илэрхийлэх чухал ач холбогдолтой хэмээн тус намаас тайлбарлаж байна. Энэ үеэр С.Эрдэнэ “Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа. Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Тэгвэл Ардчилсан намын гол зорилго бол бодлогын нам байхад чиглэж байна. Бид ойрын болон дунд хугацааны бодлого, зорилтоо тодорхойлж, өдөр тутмын үйл ажиллагаа болгож явна. Улс орны нийгэм эдийн засгийг хамарсан нийт 16 бодлогын зөвлөл байгууллаа” гэлээ.
Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар С.Эрдэнэ, дэд даргаар Ц.Туваан, нарийн бичгийн даргаар Э.Одбаяр нар ажиллах бол бүрэлдэхүүнд нь бодлогын зөвлөлүүдийн дарга нар багтаж байгаа аж. Бусад гишүүдэд:

1.Төрийн байгуулалт, засаг захиргаа нутгийн өөрөө удирдах бодлогын зөвлөлийн дарга - Б.Гарамгайбаатар
2. Гадаад харилцааны бодлогын зөвлөлийн дарга - Ц.Сүхбаатар
3. Зам тээвэр харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга - Т.Болдбаатар
4. Батлан хамгаалахын бодлогын зөвлөлийн дарга - М.Сономпил
5. Хууль зүйн бодлогын салбар зөвлөлийн дарга - Д.Оросоо
6. Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын зөвлөлийн дарга - Ш.Даваажав
7. Боловсрол, шинжлэх ухааны бодлогын зөвлөлийн дарга - Б.Жаргалан
8. Санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогын зөвлөлийн дарга - Б.Болор
9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын зөвлөлийн дарга - Б.Ариунболд
10.Эрчим хүчний бодлогын зөвлөлийн дарга - Д.Одхүү
11.Хүн амын хөгжил, хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын зөвлөлийн дарга - Ц.Уртнасан
12.Барилга хот байгуулалтын бодлогын зөвлөлийн дарга - Б.Баярсайхан
13. Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын зөвлөлийн дарга - О.Цогтгэрэл
14. Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга - Ж.Амарсанаа
15. Нийслэлийн хөгжлийн бодлогын зөвлөлийн дарга - М.Тулгат
16. Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийн дарга - М.Далайцэрэн нар багтаж буй аж.

Н.Туяа