Улаанбаатарт 25-28 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-26 09:06:53
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр говь тал хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурна шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 31 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 
Холбоотой мэдээ