Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт ажиллахаар ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-25 13:53:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнод аймагт ажиллахаар ирлээ.

Тэрбээр томилолтынхоо хугацаанд тус аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Төрийн өчигдөр Хэнтий аймагт ажиллах үеэр иргэдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилт, хөдөө аж ахуй, газар тариалан, агаарын бохирдол, дагуул хот зэрэг цаг үеийн чанартай олон асуудлаар иргэдтэй ярилцсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзана. 

Б.Туул 

Холбоотой мэдээ