Гал түймэрт өртсөн айлд шинэ гэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-25 13:00:41
Ховд/МОНЦАМЭ/Энэ он гарсаар  аймгийн Онцгой байдлын комиссын шийдвэрээр  цахилгааны улмаас гал түймэрт өртөж орон гэргүй болсон дөрвөн айлд шинэ гэр олгоод байна. Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн шийдвэрээр  гал  түймэрт  гэрээ алдсан Буянт сумын Нарийн гол багийн  малчин Ц.Сумъяапүрэвийн гэр бүлд өчигдөр таван ханатай шинэ гэр  хүлээлгэн өглөө.
Буянт сумын Нарийн гол багийн малчин  Ц.Сумъяапүрэв нь долоон ам бүлтэй.  Өнгөрсөн  оны  10 дугаар сарын 04-ий өдөр цахилгааны  улмаас гал түймэрт  автаж  орон гэргүй болж, өвлийн  хүйтэнд  хүнд нөхцөлд ороод байсан юм. Түүний амьдрал ахуйг судлан, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шинэ гэр олгосон байна. Аймаг, сум орон нутгийн зүгээс нэгэн гэр бүлийг  халуун дулаан гэр оронтой болгож, сайхан сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнд малчин Ц.Сумъяапүрэв, түүний гэргий Д.Загдсүрэн нар  аймгийнхаа төр захиргааны байгууллагад талархал илэрхийллээ.
                                                                                                                         А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ