Залуучуудын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:24:05

Дорнод аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр Залуучуудын төвтэй боллоо.

Энэ төвийн зорилго нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд чиглэсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд ач тусаа өгөх юм. Зорилтот бүлгийнхэн танхимаар дамжуулан үйл ажиллагаанд оролцож өөрийгөө хөгжүүлэх боломжтой аж. Тус аймгийн тухайд нийт хүн амын талаас илүү хувийг хүүхэд залуус эзэлдэг.

Бусад аймагтай харьцуулахад Дорнод аймаг ажилгүйдлийн түвшин өндөртэй. Тийм болохоор залуучуудад чиглэсэн бодлого хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх үүднээс тэдэнд зориулсан төв байгуулагдсан нь үр дүнтэй ажил боллоо гэж нээлтэд оролцохсод үнэлж байсан.

Б.ТУяа

Холбоотой мэдээ