Колумби улсад зорчигч тээж явсан автобус ангал руу унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-22 15:16:35

 

МОСКВА. /РИА Новости/. Колумбийн баруун нутагт автобус ангал руу унасны улмаас 13 хүн амь үрэгджээ.

Орон нутгийн замын цагдаагийн албаны дарга, хошууч Фернандо Монтанья-гийн мэдэгдсэнээр, энэ хэрэг Пасто хотоос Тумако хот орох замд болсон байна. Уг замын хэсгүүд нь 66 метрийн өндөрт байрладаг бөгөөд “Чөтгөрийн  хамар” гэдгээрээ нэртэй аж.

Автобус хөрсний нуралтаас болж ангал руу унажээ. Хэргийн газар эрэл хайгуул хийх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Ослын улмаас болж 7 эрэгтэй, 5 эмэгтэй болон зургаан сартай нэг хүүхэд амь үрэгдсэн байна.

 Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ