Архангайн ИТХ ирэх сарын 3-нд төсвөө хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:05:23

Архангай аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг ирэх XII сарын 3-ны өдөр хуралдуулахаар ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар товлолоо.

Тэрхүү хуралдаанаар аймгийн 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж тус аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат мэдэгдэж байхад, МАН-аас нэр дэвшин ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гишүүн Ж.Нэргүй, Ё.Баатарбилэг, Г.Чулуунбаатар, Ж.Гомбодорж, Б.Өсөхбаяр, Д.Мөнхбат нарын 16 хүн одоогийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг хууль зөрчсөн гэх хэд хэдэн үндэслэлээр огцруулах асуудлыг ирэх нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх гэнэ. 

2000-2012 онд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, үйлдвэр ХАА-н хэлтсийн даргын чухал албыг хашиж байсан тэдгээр эрхмүүдийг төсөвт хөрөнгө арвин байхад гадаад, дотоодоор зугаалж гавьтай зүйл бүтээгээгүй атлаа бүтээсэн зүйлтэй Засаг даргаа огцруулж яах нь вэ? Одоо бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад ердөө л хагас жил үлдэж байхад гэж үзэж байгаа иргэд ч их байна. 

                       Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ